“Bottle in my hand the whiskey up high” гэж Грэммигийн 32 удаагийн ялагч, дуучин Бейонсе энэ оны эхээр гаргасан “Cowboy Carter” цомогтоо дуулсан. Тэгвэл Бейонсе үүнийг бодит болгов. Тэрээр өөрийн элэнц өвөөгөөсөө санаа аван тансаг зэргийн брэндийн “SirDavis” хэмээх вискиг худалдаанд гаргалаа.
Уг вискиг Бейонсе болон Моет Хеннесси нарын хамтарсан Veuve Clicquot, Dom Perignon зэрэг олон арван дарс, шампанск спиртийн шошго эзэмшдэг тансаг зэрэглэлийн "LVMH" компани бүтээсэн байна. Вискиг Бейонсегийн эцгийн элэнц өвөө болох Дэвис Хоугийн нэрээр “SirDavis” хэмээн нэрлэжээ.
Тэгвэл хамгийн чухал зүйл болох жорыг LVMH компанийн эзэмшдэг Шотландын дан соёолжтой "Glenmorangie" болон "Ardbeg" вискиний ард нэрэгч Билл Лумсден 51% хөх тариа, 49% соёлжтой арвайгаар найруулж гаргасан бөгөөд амтны тухайд хар улаан өнгийн жимс, хумс шанцай зэргээр Япон, Шотланд вискиг санагдуулам тансаг амттай болсон гэж тодорхойлжээ.
“SirDavis” вискиг ирэх есдүгээр сараас АНУ даяар болон Лондон, Парис, Токиогийн сонгосон дэлгүүрүүдээр зарж эхлэх бөгөөд 89 долларын үнээр худалдаалах аж.