Сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ

2024 оны 9 сарын 22024-09-02
Сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ.  

Төрийн өмчийн сургуулиудын автобусууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхэд тээвэрлэжээ. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөл бүрдүүлжээ. 

Санал болгох

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй

30 минутын өмнө
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.

18 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

21 цагийн өмнө