Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөх зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2024 оны 9 сарын 22024-09-02
Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөх зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Есдүгээр сараас 1-нээс буюу өчигдрөөс орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.

Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.

457609069_2040165019745892_6922762417007767604_n.png

Одоогоор 22-ийн товчоо, 61-ийн гарам, эмээлт зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгт камер байршуулжээ. Тус камерын тусламжтайгаар орон нутгийн тээврийн хэрэгслийн орж, гарч байгаа мэдээллийг бүртгэх юм байна.

457670498_486243984194706_1820453978993554336_n.png

Санал болгох

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй

2 цагийн өмнө
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.

19 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө