Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна

2024 оны 9 сарын 32024-09-03
Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна.

Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажил дууссан юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын авто замын асфальт бетон хучилтын ажил үргэлжилж байна. Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой байх юм. Тус нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна.

Түүнчлэн таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтой юм.

Санал болгох

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй

1 цагийн өмнө
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.

18 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

21 цагийн өмнө