Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Зоорьтой, хоёр давхар уг цэцэрлэг заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөтэй юм байна.
Улсын төсвийн хөрөнгөөр тус цэцэрлэгийг “Инерци", "Барилга менежмент" ХХК-ийн түншлэл барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналт тавьжээ.