Монгол, Хятадын прокурорууд харилцан мэдээлэл солилцож байхаар тохирлоо

2024 оны 9 сарын 42024-09-04
Монгол, Хятадын прокурорууд харилцан мэдээлэл солилцож байхаар тохирлоо

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Д.Нямбат нар 8 дугаар сарын 27-29-нд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралд оролцлоо. “SEAJust” байгууллагын нэгдсэн хурлыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулдаг. Шинээр гишүүнээр элссэн орнуудыг танилцуулах, гишүүн орнуудын холбоо барих албан тушаалтнуудыг хооронд нь холбох, эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа болон гэмт этгээд шилжүүлэх авах хүсэлт илгээсэн, хүсэлтийг хүлээн авсан орнуудын албан тушаалтны хоёр талт уулзалтыг зохион байгуулах, гишүүн орнуудад хандаж зөвлөмж гаргах зэрэг эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий төв байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Хар тамхины хурал.jpg

Нэгдсэн хуралдаанаар “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын Нарийн бичгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим сургалтын хуудсанд “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл оруулах, гишүүн орнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалтын материал байршуулах, холбоо барих албан тушаалтнуудын мэдээллийг шинэчилж байх зорилгоор цэс үүсгэх санаачилга гаргаж, гишүүн орнуудтай зөвлөлдөв.

Хар тамхины хурал1.jpg

Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын Эрх зүйн туслалцааны хэлтсийн дэд захирал Ван Шү Вэн, Хамтын ажиллагаа, харилцааны хэлтсийн дэд захирал Мао Жи Линг болон АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын харилцааны газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан захирал Жеффри М Олсон, шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурор Минди Жее нартай уулзалт зохион байгуулж, эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцааны хүсэлтийн явц, шийдвэрлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой мэдээллийг хоёр орны прокурорууд харилцан солилцож байхаар тохирлоо.

Ийнхүү эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой мэдээллийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай харилцан, мэдээлэл авч байхаар тохирсон нь эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбоотой ажиллагаа нь цаг алдалгүй шуурхай явагдах боломжийг бүрдүүлэх юм.

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө