Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн дугаар олгох ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт хариуцуулсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн ИТХ Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог 730 мянгаар хязгаарлахаар шийдвэрлээд байна.
Ингээд хамтарсан ажлын хэсэг гарч, ЗХУТ-д улсын дугаар олголтыг шилжүүлэх ажил нэг сарын өмнө эхэлсэн юм. Энэ сарын 2-нд бүртгэлийн мэргэжилтнүүдийг хуваарилсан бол өчигдөр системд өөрчлөлт хийв.
Улаанбаатар хотод 560 мянган суудлын автомашин бүртгэлтэй байгаа. Дугаарын нөөц дуусаагүй аж. Өнөөдрөөс дугаар хэвийн олгож эхэлсэн тухай Автотээврийн үндэсний төв мэдээллээ.