Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Тухайлбал: Сонгинхайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Батбаяр, эрэлч нохой Бороотойгоо хамт Эмээлт постод үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгсэлд тарвага тээвэрлэсэн эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа юм. Тэр энд үүрэг гүйцэтгэж эхэлснэс хойш 10 гаруй тарвагыг илрүүлжээ. Илрүүлсэн тарвагыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв рүү илгээж, тарваган тахлын халдвар бүхий бүүрэгтэй эсэхийг шинжүүлдэг юм байна.