Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

2024 оны 9 сарын 42024-09-04
Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд орж чадаагүй хүүхдүүдийг элсүүлэх 2 дугаар шатны бүртгэл 9  дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд цахимаар явагдана. Бүртгэлд: 
1 дүгээр шатны бүртгэлд хүсэлтээ илгээж амжаагүй болон цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд, түр оршин суугчийн хүүхэд хүсэлтээ илгээх боломжтой. 
Бүртгэлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана.

Эцэг эхчүүдийн анхааралд:
Түр оршин суугч нь амьдарч буй дүүргийнхээ хорооны "Хүн ам өрхийн мэдээллийн систем" ХАӨМС-д түр оршин суух хаягаа бүртгүүлсэн байх шаардлагатай.
Элсэлтийн бүртгэлийн хариуг 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлнэ гэж нийслэлийн Боловсролын газар мэдээллээ.

Санал болгох

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй

1 цагийн өмнө
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.

19 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

21 цагийн өмнө