Монголын ногоон намын шинэ даргыг УДШ бүртгэсэнгүй

2024 оны 9 сарын 52024-09-05
Монголын ногоон намын шинэ даргыг УДШ бүртгэсэнгүй

Монголын ногоон нам шинэ даргаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр 8 дугаар сарын 20-нд Улсын дээд шүүхэд ханджээ. Тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгч 9 дүгээр сарын 3-нд хэлэлцээд, буцаажээ. Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам эхлээд, дүрмээ хуульд нийцүүлж, шинэчлэн бүртгүүлэх ёстой аж. Үүний дараа даргаа бүртгүүлэх юм байна. 

Улс төрийн намын тухай (Шинэчилсэн найруулга) хууль 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс үйлчилж эхэлсэн юм. Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намууд 2024 оны 7 дугаар сарын 1-нээс хойш 6 сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуульд нийцүүлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй. 

Санал болгох

Хүнээ дээдэлсэн хууль тогтоомжтой болохын тулд УИХ-аас 50 гаруй ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулагдсан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баасандорж, УИХТГ-ын дэд дарга нар мэдээлэл өглөө.

1 өдрийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2024 оны бүртгэл эхэллээ

Энэ жил магистрын түвшинд 15 оюутан, докторын түвшинд 1 оюутныг сонгон шалгаруулж, Япон Улсын их сургуулиудад тус тусын мэргэжлээр англи хэл дээр суралцуулна.

1 өдрийн өмнө