“Хоромхон” цомын эзнээр тодорлоо

2012 оны 7 сарын 232012-07-23
47ab2cd0-5801-4c3c-8161-eb4e2e1974ee,15794-e8fc3a80-4335-11e5-871e-1f2aaf8a9efa.jpg.jpgМонголын хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн “Боргио Кап”-ын аваргаар “Хоромхон” клуб тодорлоо. Тэд финалд сонирхогчийн “Northland” багийг 7:0-ээр буулгаж авсан юм. Тус багийн япон довтлогч Ю.Икеда хет-трик хийсэн бол канад довтлогч Фанте хоёр бөмбөг оруулсан юм. Энэ хоёр тоглогчийн ачаар эхний үе 5:0-ээр өндөрлөж, ялалт хэнд ирэх нь ойлгомжтой болжээ. Энэ нь цомын тэмцээний түүхэн дэх хамгийн хол хожил болсон байна. “Хоромхон”-чууд ингэснээр улирал өндөрлөсний дараа Монголын супер цомын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. “Northland”-ийн хувьд финалд том тоогоор хожигдсон ч өмнөх даваанд гол гавьяагаа байгуулчихсан баг. Тэд хагас шигшээд лигийн хүчирхэг багуудын нэг “Улаанбаатар дээд сургууль”-ийг торгуулийн цохилтоор хожсон билээ.

Харин хүрэл медалийн төлөөх тулаан хавьгүй сонирхолтой өрнөлөө. “Улаанбаатар ДС”-ийнхан энэ тоглолтод хамгаалагч Д.Лүмбэнгарав (гэмтэл), хагас хамгаалагч Н.Цэдэнбал (торгууль) гэсэн хоёр гол тоглогчгүйгээр оролцсон. Улмаар 30 дахь минутад “Континенталь”-ийн Н.Уламбаяр эхний бөмбөгийг оруулж, тэдний байдлыг улам хүндрүүлсэн юм. Хоёрдугаар үед Э.Ганцогт тоог тэнцүүлсэн ч тус багийн Ц.Амаржаргал улаан хуудас аван хөөгдөж, багаа хүнд байдалд оруулчихав. Гэхдээ “Улаанбаатар”-ынхан мэргэжлийн багийн зангарагыг харуулж, үндсэн цаг дуусахтай уралдан ялалтын бөмбөгийг хийжээ.

Тэмцээний шилдгүүдийг шалгаруулахад шилдэг хаалгачаар “Арвис” клубийн Чанцал, хамгаалагчаар “Континенталь”-ийн Батсүх, хагас хамгаалагчаар “Арвис” багийн Баасандорж, довтлогчоор “Northland” клубийн Сүндорж нар тодорлоо.


Хоромхон-Northland 7:0
Гоол: Р.Фанте 2 (1:0), Ю.Икеда 12 (2:0), Ю.Икеда 25 (3:0), Р.Фанте 26 (4:0), Ю.Икеда 30 (5:0), Б.Ган-Очир 47 (6:0), Д.Төрбат 56 (7:0)

Хоромхон:
Б.Мөнхболд, (Э.Отгонпүрэв 60), А.Батболд, Ц.Дарамбаяр, (О.Оюунбаатар 12), Н.Наранболд, (Б.Ган-Очир 33), Х.Цэнд-Аюуш, Д.Төрбат, (Д.Лоу 64), А.Улсболд, Р.Хассан, Ю.Икеда, (Ж.Саруултоль 71),Р.Фанте, А.Помпей

Northland:
Ж.Энхбаяр, Б.Дарханбаяр, Г.Гантулга, (О.Батсайхан 40), Г.Баярбаатар, (М.Бямбасайхан 46), Б.Батболд, Г.Баярбат, Н.Ганболд, Б.Гүрванчин, Ж.Сүндорж, Б.Алтанжаргал, Б.Мөнх-Эрдэнэ

Шар хуудас:
Г.Баярбат 15, Ж.Сүндорж 15, Б.Батболд 19, Б.Алтанжаргал 80, Н.Ганболд 81, Б.Мөнх-Эрдэнэ 88


М.Оргил

Санал болгох

Ц.Адъяа, А.Амархүү нарыг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгав

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл хурлаар Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Адъяа, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, сумын заан А.Амархүү нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцжээ

5 өдрийн өмнө