Төрийн бус байгууллагын тухай хуулийг Холбооны тухай хууль, Сангийн тухай хууль болгон шинэчлэн найруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсныг зарим иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэж байгаа юм.