Кёкүшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ

5
2020 оны 2 сарын 122020-02-12
Кёкүшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ

 

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон байна.

Хэргийг тодруулбал, Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар авчээ. Харин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.

Тэд 2014 онд газрын зөвшөөрөл авахдаа тухайн үеийн буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Ахмадын амралт, сувиллын цогцолбор барина” хэмээн төсөл танилцуулсан аж. Гэвч өдгөө тэдгээр газартаа орон сууцны хороолол барьсан байна.

Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Санал болгох

Монгол дахь гадны санхүүжилттай ТББ-ууд анхаарал татаж байна

Төрийн бус байгууллагын тухай хуулийг Холбооны тухай хууль, Сангийн тухай хууль болгон шинэчлэн найруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсныг зарим иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэж байгаа юм.

3 жилийн өмнө
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сард Хонконг руу нисчээ

Гранд повер компанид давуу байдал олгон улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн бусдыг залилсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгаж байсан тухай бичсэн байна.

4 жилийн өмнө
Д.Хүрэлбаатар: Надад "юм" уулгасан

Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Зууны мэдээ сонины 2020.04.27-ны дугаарт өгсөн ярилцлагадаа өөрт нь “юм” уулгасан тухай ярьжээ.

4 жилийн өмнө
Төрийн алба хаагч хилийн чанадад зорчих үед хувийн аюулгүй байдлаа хангах нь

Төрийн болон албаны нууц тээгч хилийн чанадад албан хэргээр зорчих үед биеэ хэрхэн авч явбал зохистойг товч зааварлахыг чухалчлав.

4 жилийн өмнө