Нийслэл
Автобусны теле камераар 100 гаруй зөрчилд торгууль ногдуулжээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж буй. Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ.
2 өдрийн өмнө
Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ
3 өдрийн өмнө
Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг экологийн цагдаагийн албанд шилжүүллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ.
3 өдрийн өмнө
Хан-Уул дүүрэгт 960 хүүхдийн сургууль барьж эхэллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. 
4 өдрийн өмнө
Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж буй
5 өдрийн өмнө
Ажилчны гудамжны авто зам дагуу явган хүний зам тавих ажил үргэлжилж байна
Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн.
5 өдрийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна
6 өдрийн өмнө
Ачигч нарын цалин 3.5 сая төгрөгт хүрсэн ч....
Хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалинг энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн, 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болгосон.
6 өдрийн өмнө
түр хүлээнэ үү ..