30-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинийг барина

2024 оны 7 сарын 242024-07-24
30-р сургуулийн хуучин барилгыг нурааж, шинийг барина

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар "Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн, 30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинээр сургууль барихаар болсон байна. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцуулсан юм.

Тус сургуулийн барилга 1996 онд ашиглалтад орсон бөгөөд гурван давхар 3693 ам м талбайтай. Мэргэжлийн байгууллагаас тус барилга нурж хэлсэн, дулаанаа их алддаг, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс эвдэрсэн гэсэн дүгнэлт гаргажээ. Хуучин барилгыг нурааж, 11.665 ам м талбайтай, 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль барих юм байна. Нийслэлийн ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Санал болгох

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

2 өдрийн өмнө
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан

2 өдрийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан

4 өдрийн өмнө