Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ нь, 1993-1996 онд Аргамаг системс компанид инженер, 1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны Эдийн Засаг хамтын ажиллагааны газарт Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтэн, Холбооны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дэд бүтцийн яамны Зам тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2003 оноос Мэдээлэл, холбооны технологийн бодлого зохицуулалтын газрын даргаар, 2004-2012 онд Засгийн газрын тохируулагч агентлаг - Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт орлогч дарга, даргаар, 2012-2014 “Монголын цахилгаан холбоо” Хувьцаат компаний Гүйцэтгэх захирлаар, 2015-2018 онд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр, 2020-2022 оны 8 сард Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажилласан юм.