Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

2
2023 оны 3 сарын 282023-03-28
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Нам, төрийн зүтгэлтнүүд өөрсдөө болон хүүхдүүдээ Боловсролын зээлийн сангийн мөнгөөр гадаадад сургадаг байсан нь тодорхой болсон. Мэдээлэлд ойр хэсэг нь жирийн айлын хүүхдүүдийн урдуур дайрч, боломжийг нь хулгайлдаг байжээ. Ийм шүүмжлэл ид асах үеэр “Жирийн ардын хүүхэд, ажилгүй нэгэн” байхдаа Боловсролын зээлийн сангийн мөнгөөр Канадад сурсан гэж Г.Дамдинням гишүүн тайлбарласан нь Олон улсын театрын өдрөөр байж таарлаа. Чанартай боловсрол эзэмшээд, сурсан мэдсэнээ УИХ-ын гишүүний ажилдаа гаргаж чадаж байгаа бол барав. Тэр зэргийн хаялага Монгол төрд, тэрийг өнгөрөөх зан монголчуудад байгаа. Харин худлаа ярьж, хүмүүсийг хуурч байгаа чинь өөдгүй явдал шүү Г.Дамдинням аа. Таныг гишүүн болоход цагдаа танихгүй зогсоосон байж болно. Харин сэтгүүлчид юу болсныг үргэлж ярилцаж, сануулж байдаг.

“Хувьсгалт” Г.Дамдинням

Г.Дамдинням 2003 онд МУБИС-ийн гуравдугаар курсын оюутан байхдаа Оюутны холбооныхоо даргын тамгыг хичээлийн Ё байрны урд гардсан. Энэ квотоороо МОХ-ны удирдах зөвлөлд орсон. Элдвийг хийсэн. Сургуулиа төгсөөд жилийн дараа буюу 2005 онд тухайн үеийн эрх баригч МАХН-д гишүүнээр элссэн. МАХН-ын дэргэдэх МАСОХ /саяхны НАМОХ/-ны шилдэг оюутны шагналыг Намбарын Энхбаяраас гардав.

240610936_363373275247955_3327270959820901376_n.jpg

2007 онд МАСОХ-ны дэд ерөнхийлөгч болсон байлаа. Тэр МАХН-ын VII Бага хуралд оролцож, үг хэлэв. О.Магнай, Ж.Батзандан нарыг “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн” байгуулаад Сүхбаатарын талбай дээр ид манаргаж байхад МАХН-ын дарга Н.Энхбаярын зараалаар “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөнийг эрүүлжүүлье” гэдэг хөдөлгөөний тэргүүн байсан юм шүү дээ. Үүнийг тодруулаад байгаагийн учир нь, Г.Дамдинням Канадын Бритиш Колумбын их сургуульд явахдаа хэн ч биш байгаагүй.

“Худалч” Г.Дамдинням

Намын гишүүн, намын залуучуудын байгууллагын дарга юм чинь сонгуулийн ажилд дүү нараа дагуулаад оролцсон байж таарна. МАХН нэрээ сольж МАН болоогүй байсан цаг. Г.Дамдиннямыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба агсан дэргэдээ хэсэг ажиллуулав. Дараа нь Ё.Отгонбаяр Боловсролын сайд байхдаа хэсэг ажиллуулав. Хоёуланд нь нэг жил зөвлөхийн орон тоон дээр байсан санагдаж байна. Ёндонгийн Отгонбаяр өөрийн зөвлөхөө ШУТИС-ийн Санхүү, хангамж хариуцсан проректор болгов.

Ингээд 2012 оны сонгуульд АН ялж, МАН ялагдав. Боловсролын сайдаар Лу.Гантөмөрийг томилов. Үүнтэй зэрэгцээд Ё.Отгонбаяр, Г.Дамдинням нарын тухай албан тушаалын гэмт хэргийн мэдээ хэвлэлд гарах болов. Г.Дамдинням 2013 онд ажлаа өгөөд БЗС-ийн зээлээр Канадыг зорилоо. Өргөдлийг өөрөөр нь өгүүлдэг Монголын улс төрийн “соёл” одоо ч бий. Албан тушаалыг нь авсан Л.Гантөмөрийн үед зээл нь шийдэгдсэн тухай Г.Дамдинням өөрөө дурссан байна лээ. Хариутай бол бариутай л байдаг.

97422690_143834803868471_6357997700683661312_n.jpg

Ингээд үзэхэд Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цочихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

Канадын мундаг боловсрол эзэмшсэн хүн 4 жил УИХ-д суухдаа санаачилж, батлуулсан байтугай олигтой санал гаргасан хуульгүй Дарханы замаа л яриад тойргийн улстөр хийж байгаа нь даанч харамсалтай яа. Боловсролын зээлийн санг байгуулсан эцсийн зорилго иймэрхүү чадалтай УИХ-ын гишүүн бэлдэх явдал биш шүү дээ. 

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө