Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

2023 оны 4 сарын 42023-04-04
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

Араас нь 2022 оны зургадугаар сард “Нүүрсний” түр хороо байгуулагдав. Дарга нь Өвөрхангайн Г.Ганболд, гишүүдээр нь Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, С.Бямбацогт, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, С.Ганбаатар, Б.Бейсен, Н.Ганибал, Т.Доржханд. Бас юу ч хийсэнгүй. Оны өмнө Сүхбаатарын талбайд жагсаал болоход хурлаа олон нийтээс хаалттай хийх гэж оролдсон. Араас нь “нээлттэй сонсгол” гэж ямар ч зохион байгуулалтгүй бөөрөнхий юм зохион байгуулсан. Тааруухан ажиллаж байгаад нь УИХ дүгнэлтээ хийчихсэн. Гэтэл Хөгжлийн банкны Түр хорооны сонсголтой дүйцэхүйц мэдээллийг иргэдэд өгнө, нүүрсний хулгай юунаас болсныг ил болгоно гэж байсан тус хорооны дарга Г.Ганболд гишүүн өчигдөр “АТГ-аас бичиг ирсэн учраас дөрөвдүгээр сарын 10, 11, 12-нд болох байсан мөрдөн шалгах сонсголоо тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа” гэж хэлдэг юм даа.

  • Нүүрсний түр хорооныхон дунд “нүүрсний” хэрэгт холбогдсон яллагдагчаас гадна нүүрс тээвэртэй холбогдсон гишүүд байна. Нүүрсний хэрэгт холбогдуулан зарласан гишүүд ч бас байна. Сонсголоо одоо хүртэл хийхгүй явж ирсний үндсэн шалтгаан нь тэдний ашиг сонирхлын зөрчлөөс болов уу. Төмөр зам яагаад баригдаагүй, оффтейк гэрээ яаж байгуулсан, нүүрс тээврийн гэрээг аль компаниуд хэзээ авсан, хэн хэн нөлөөлснийг нь сэтгүүлчид гаргаад л ирсэн. Баримтууд нь ил байдаг.
  • Бүр сүүлд байгуулагдсан Хөгжлийн банкны Түр хороо шууд л 300 гэрчийн нэрийг ил болгосон. Тэр дунд Хөгжлийн банкны шийдвэр гаргаж байсан, тус банкнаас зээл авч байсан, улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа хутгалдаж байсан хүмүүсийн нэр бий. Гэтэл Нүүрсний түр хорооныхон нэрсийг ч зарласангүй. Зарлана гэдэг чинь гэмт хэрэгт холбоотой, буруутай гэсэн үг биш. Зарим хүн сонсгол дээр бүхнийг тайлбарлаад зөв ойлголт өгч байсан.
  • Хөгжлийн банкны шүүх хурал дөхсөн үед Хөгжлийн банкны Түр хороо сонсгол хийсэн. Шүүх, прокурор байтугай АТГ-аас хүртэл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөллөө” гэсэн бичиг явуулсангүй. Харин Нүүрсний түр хороонд АТГ бичиг өгсөн гэнэ. Ганц бичгэнд барьцаалагддаг, байгаа УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиараа тойроод гарч чаддаггүй түр хороо харин ч хардлага дагуулчихлаа. Бараг хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан юм биш үү.
  • Ер нь гишүүн Г.Ганболд энэ Түр хороог анхнаас нь завааруулж эхэлсэн. Нутгийн ах ТӨХ-ны дарга байсан, Цэцийн гишүүн байсан Д.Сугараа хянан шалгагчаар тавьж нэг үзээд л. Ц.Анандбазар нар сүрхий магтаж гүйгээд л. Тэтгэвэрт гарсан эрүүгийн төлөөлөгч нарыг шинжээчээр авч үзээд л. Цагдаа, эрүүгийн төлөөлөгч нар байцаалт аваад эхэлбэл “шинжээчийн дүгнэлт” гэдэг чинь хавтаст хэрэг болчихдог юм байгаа биз дээ. Тэгж цуглуулсан дүгнэлтийг сонсголд ашиглана гэдэг лөөлөө биз дээ. АН-ын гишүүн Р.Гончигдоржийн охин болох ХҮН-ын гишүүн Г.Уянгахишигийг түр хорооны шинжээчээр томилж болох уу.

2vqoaNznnWa1B1qAqTF9oNu04X0wwnBFxY0rhVXfv43jkbGYj4VBj-time_mn.jpg

  • АН-ын Ажнай Д.Бат-Эрдэнийн холбогддог “мөргөцөг”-ний хэрэг бол өмнөх парламентын үед Ж.Мөнхбатын ч, Л.Энхболдын ч гаргаад сэвсэн, нэлээд шалгуулсан үйлдэл. Сая “нүүрсний хулгай”-н дуулианаар тэр нь сөхөгдөж Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор байхад хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан гэж дуулдлаа. Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ хэлэлцэх үед АТГ-ынхан хэргийг нь хэвлэлээр хүртэл цацлаа. Тэгэхээр сонсгол дээр Ажнайгийн үйлдлийг нуух хэрэг байсан гэж үү.
  • “Нүүрсний хулгайчдийг зарла” гэдэг шаардлага тавьж байхад МАН-аас нэлээд хэдэн гишүүний нэр дуулдаж байсан даа. Ер нь сүүлийн 10-аад жил буюу МАН эрх барьж байхад гарсан нүүрсний асуудал сөхөгдөх хандлагатай болов. Нүүрс тээвэрлэдэг, нүүрс зуучилж хувь авдаг, алдагдалтай оффтейк гэрээг байгуулсан, нуусан, шийдвэр гаргасан, авсан хүмүүсийн түүхийг хэвлэлүүд бичихээрээ нэг болов. Сонсгол дээр энэ бүхэн яригдах учраас л Түр хорооныхон шалтаг хэлж хойшлуулаад байгаа юм биш үү.
  • АТГ-ын дарга, дэд даргыг Засгийн газар удирдаж, улс төрийн шинжтэй кампанит ажилд татан оролцуулдаг, эргүүлээд нийгмийн сүлжээгээр магтан сайшаадаг болоод удлаа. АТГ-ынхан ч цөөнгүй мэдээлэл гадагшаа тарааж заваардаг болов. Ийм үед “шалгаж дуусаад шүүхээр шийдэх хүртэл сонсгол явуулж болохгүй” гэдэг ойлголтыг Нүүрсний түр хорооны дарга авна гэдэг бол дохио мөн л дөө. Дуусахгүй бол сонсгол хийхгүй гэсэн үг. Түр хороо хавтаст хэрэг биш шинжээчийн цуглуулсан нотлох баримт ярих гээд байгаа. Сонсголоор хүний гэм бурууг тогтоохгүй. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хэсгийг сонсгохгүйгээр хийж болдог. Ер нь эрүүгийн гэмт хэрэг ч ярих албагүй. Гэтэл Нүүрсний түр хорооныхон сонсгол хийхгүйн тулд ажиллажээ.

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө