Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

2023 оны 3 сарын 172023-03-17
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

Уржигдар гэхэд “Драгон холдинг” ХХК Хөгжлийн банкнаас 8.4 тэрбум төгрөг Төрийн банкаар дамжуулан зээлсэн боловч үүнийгээ зориулалтын дагуу зарцуулаагүй болох нь илчлэгдлээ. Үүнийг аудитын байгууллага тогтоож тухайн үедээ хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт бичиж байжээ.

Тодруулбал, “Драгон холдинг” ХХК нь 2016 оны зургадугаар сарын 7-нд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл" хэрэгжүүлнэ гэж 8.4 тэрбум төгрөг авчихаад 7.6 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр авч зарцуулсан болохыг шинжээчид хэлж байна. Мөн үйлдвэрээ байгуулсан эсэх нь тогтоогддоггүй аж.

драгон холдинг.PNG

Хуулийн этгээлийн бүртгэлээс шүүж үзэхэд, Драгон холдингийн үүсгэн байгуулагч нь Самдангийн Баярт болон түүний охин Б.Октябрь. Одоо тус компанийн эцсийн өмчлөгч Б.Октябрь бөгөөд гүйцэтгэх захирлаар нь өөрөө ажилладаг юм байна.

Б.Октябрын нэр дээр 7 хуулийн этгээд бий. Тэрээр өөрийн нөхөр Ж.Энхжаргалан, Соёлын сайд Ч.Номин нарын байгуулсан BRB компанийн үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлээд хоёр жил болж байгаа ажээ. Ч.Номин сайдын Монгол HD телевизийн байранд Ж.Энхжаргалан, Б.Октябрь нар Хуур хөгжим наадам ТББ-аа ажиллуулдаг байна.

Мэдээ бичигдсэний дараа Ж.Энхжаргалан, "Драгон холдинг Хөгжлийн банкнаас авсан зээл надтай болон манай компанитай ямар ч холбоогүй. Миний бизнес тусдаа" гэсэн залруулга хийлээ.

Хөгжлийн банкны сонсгол дээр “Драгон холдинг”-ийн хуульч Эрхбаяр “Дэлхийн зах зээл дээр байгалийн эрдэст ус буюу савласан рашаан эрэлттэй байна гэсэн судалгааны үндсэн дээр манай компани үйлдвэр байгуулах төсөл бичиж Хөгжлийн банкнаас Төрийн банкаар дамжуулан зээл авсан. 2022 оны байдлаар зээлийн эргэн төлөлтөө бүрэн хийж дууссан гэж хариулсан.

Тэгэхээр тэд 2016 онд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж /аудитын тайланд дурдсанаар/ 2022 он хүртэл хүүгийн зөрүүгээ нь ханшийн зөрүүтэй нь улсын төсвөөр төлүүлж байсан байж болзошгүй байна.

 

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө