Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

2
2023 оны 4 сарын 132023-04-13
Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж Хөдөө аж ахуйн корпораци болгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хоёр удаагийн хуралд эхлээд амны хаалттай, дараа нь маскгүй ч доошоо хараад суугаад байгаа залууг Батжаргалын Цогтсаран гэдэг. Энэ залуу Х.Болорчулууныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсоны дараа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар ирсэн. ХААДС бол өрөндөө баригдаж, өчнөөн гэмт хэргийн уурхай болсон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нийлүүлсэн Засгийн газрын тусгай сан юм.

Батжаргалын Цогтсаран бол “Өгөөмөрхан Тайж” гэх компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал боловч судалж үзэхэд ХААДС-ийн гүйцэтгэх захирлаар ирэхээсээ өмнө тус компаниас нэрээ хасуулжээ.

өгөөмөрхантайж.PNG

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

Сангийн яамнаас 2019 онд ТЭДС-ийн зээл, урамшууллыг шалгаж, олон нийтэд мэдээлсэн. Түүнээс хойш сангийн үйл ажиллагаанд ҮАГ дүгнэлт өгөхөөс татгалзсан тул ил мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл, Б.Цогтсарангийн компани зээлээ төлсөн эсэхийг ил баримтаас мухарлах боломжгүй байна.

 2019 оны шалгалтын дүнгээс үзэхэд Өгөөмөрхан Тайж компани:

2016, 2016 онд үрийн улаанбуудайд зарцуулна хэмээнТЭДС-аас 156 сая 600 мянган төгрөгийн үрийн зээл авснаа төлөөгүй.

2017, 2016 онд бордоо авна гэж ТЭДС-аас 43 сая төгрөг зээлээд 32.1 сая төгрөгийг нь төлөөгүй.

2015, 2016 онд ургамал хамгаалах бодис авна гэж ТЭДС-аас 24 сая 635 мянган төгрөгийн зээл авснаас 8.7 сая төгрөгийг төлөөгүй.

2018 онд бордоо авна гэж ТЭДС-аас 924 мянган төгрөг зээлээд төлөөгүй харагдаж байна.

Мөн 2015, 2016, 2017 онд 25 сая 516 мянган төгрөг ТЭДС-аас шатахуун авна гэж зээлсэн.

2015, 2016, 2017 онд ТЭДС-аас 98 сая 869 мянган төгрөгийн урамшуулал авсныг дурдаж болно.

ХААДС нь Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн Шилэн ажиллагааны хүрээнд нийтдээ өртэй 10 мянга гаруй зээлдэгчийн мэдээллийг гаргаж өгөхөөс өртэй 6000 гаруйгийнх нь мэдээллийг л өгсөн. Үлдэгдэл нь дутуу байгаа. Яагаад дутуу байгааг өөрсдөө тайлбарлах биз.

Ямартай ч, "2022 оны жилийн эцсийн байдлаар актив талдаа 382 тэрбум 642 сая 655 мянган төгрөг байна. Задалж үзвэл, эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна" гэдгийг Б.Цогтсаран өөрөө УИХ-ын чуулганы хуралдаан дээр хариулжээ.

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө