Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас саатуулжээ

1
2022 оны 10 сарын 62022-10-06
Дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас саатуулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өчигдөр АТГ-аас баривчлан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Түүнийг Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын хоёрдугаар багц ажлыг зохион байгуулахдаа бусдад давуу байдал олгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм.

Энэ талаар АТГ, "Тендерийн бичиг баримт боловсруулсан, сонгон шалгаруулсан, олгосон санхүүжилттэй холбоотойгоор шалгалт явуулж байна. Арав гаруй албан тушаалтныг шалгаж байгаа. Үүнээс найман хүнийг нь яллагдагчаар татсан. Гурвыг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан" гэв.

Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ нь, 1993-1996 онд Аргамаг системс компанид инженер, 1996-2003 онд Дэд бүтцийн хөгжлийн яамны Эдийн Засаг хамтын ажиллагааны газарт Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний газарт мэргэжилтэн, Холбооны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дэд бүтцийн яамны Зам тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт мэдээллийн технологийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтнээр, 2003 оноос Мэдээлэл, холбооны технологийн бодлого зохицуулалтын газрын даргаар, 2004-2012 онд Засгийн газрын тохируулагч агентлаг - Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт орлогч дарга, даргаар, 2012-2014 “Монголын цахилгаан холбоо” Хувьцаат компаний Гүйцэтгэх захирлаар, 2015-2018 онд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр, 2020-2022 оны 8 сард Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажилласан юм.

 

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө