DMNN пэйжийн эзэн Д.Дашням Ерөнхий сайдын зөвлөх болжээ

5
2022 оны 8 сарын 162022-08-16
DMNN пэйжийн эзэн Д.Дашням Ерөнхий сайдын зөвлөх болжээ

Дархан Монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Дашдэлэгийн Дашням Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх болжээ.

Тэрээр 2021 оны 12 дугаар сард Худалдааны салбарын 100 жилийн ойн баярт, 2022 оны 4 дүгээр сард Тариаланчдын улсын зөвлөгөөнд Ерөнхий сайдын илгээлтийг уншиж, гардуулжээ.

Д.Дашнямын талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлээс шүүвэл тэрээр “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ-ын тэргүүн, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ-ын тэргүүн, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ-ын тэргүүн, Ногоон аврал сангийн тэргүүн харагдаж байна. Д.Дашнямын өөрийнх нь захирлаар ажилладаг Юнайтед продакшн ХХК, Маршал гардианс эжэнси ХХК дүрс бичлэгийн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлжээ.

Д.Дашням DMNN фэйсбүүк хуудсыг олон жил ажиллуулж байгаа бөгөөд улс төрийн агуулгатай зурагт хуудас нийтэлдгээр нь хүмүүс гадарлах байх. Мөн тэрээр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ШИНЭН-ын Ж.Батзандан, Л.Болд нартай хамт МАНАН дэглэмийн эсрэг ард түмний хөдөлгөөн гэх жагсаалыг зохион байгуулалцаж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардаж улмаар тэднийг даган өрөөнд нь орж шуугиан дэгдээж байв. Мөн “Нэхүүл” гэх ТББ-ын үйл ажиллагаа Д.Дашнямтай холбогддог.

Ерөнхий сайдын зөвлөхийн DMNN хуудсанд сүүлийн үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу чиглэсэн зурагт хуудас, мэдээллүүд түлхүү орж байгааг харж болохоор байна.

trytyurtyu.PNG

 

 

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө