Хуульчдын холбооны ерөнхийлөгч хэн байх вэ

2022 оны 11 сарын 282022-11-28
Хуульчдын холбооны ерөнхийлөгч хэн байх вэ

Монголын Хуульчдын холбоо V их хурлаа 12 сарын 10-нд хийх гэж байгаа. Холбоонд бүртгэлтэй 5383 хуульчийг төлөөлж 538 төлөөлөгч их хуралд оролцож, ерөнхийлөгчөө сонгох бөгөөд өнөөдрөөс уг сонгуульт ажилд нэр дэвших хүмүүсийн бүртгэл эхэлжээ. Холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх 2 жил ажилласан бөгөөд улиран сонгогдохгүй. Цар тахлын дэглэмийн үед олныг хамруулсан хурал хийх боломжгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй зэрэг шалтгаан Хуульчдын их хурлыг хойшлуулахад хүргэсэн тухай тэрээр тайлбарлаж байв.

Одоогийн байдлаар Хуульчдын холбооны ерөнхийлөгчид хуульч Л.Галбаатар, өмгөөлөгч Ш.Алтангадас, Ч.Өнөржаргал, Г.Батзаяа, Монголын олон улсын арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш М.Мөнхбат нар нэрээ дэвшүүлэхээр байна.

Г.Батзаяа хуульч Их засаг их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн бол бусад нэр дэвшигч МУИС төгсөгчид байна.

Хуульчдын салбар хорооноосоо Ч.Өнөржаргал 7 дугаар байрт, М.Мөнхбат 18 дугаарт байрт, Г.Батзаяа 21 дүгээр байрт, Ш.Алтангадас 31 дүгээр байрт, М.Шинэбаяр 41 дүгээр байрт жагсаж төлөөлөгчөөр сонгогджээ. Харин хуульч Л.Галбаатар гаднаас нэр дэвших юм байна. Дээрх нэр дэвшигчийн бүртгэл өнөөдөр эхэлж байгаа тул өрсөлдөгчид нэмэгдэх магадлалтай. Бас аль ч сонгуульд байдаг шиг зааланд үгээ хэлээд, нэрээ татах хүмүүс ч энэ дунд байна.

Хуульчдын холбооны зөвлөлд салбар хорооны 50 хүн тутамд 1 хүнийг зөвлөлийн гишүүнээр ажиллуулдаг байсан. Ингээд 40 орчим хүн холбооны зөвлөлд Их хурлаас баталгааждаг.

Харин 5383 хуульчийн 10 хувь болсон 538 хуульчид эзлэх салбарын квот энэ удаагийн Хуульчдын их хуралд тэнцүү зарчмаар тогтоогджээ. Тодруулбал, өмнө нь нийт төлөөлөгчийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь бусад хуульч байхаар тогтоосон байсан бол энэ удаагийн 538 хуульчийг 108-аар тэнцүүлсэн бөгөөд энд нотариатчдын 108 квот нэмэгдсэнээрээ онцлогтой байна.

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө