Одоогийн парламентын “НҮҮРСНИЙ 30”

4
2022 оны 12 сарын 32022-12-03
Одоогийн парламентын “НҮҮРСНИЙ 30”

Монголын улс төр-бизнесийн экосистемд “Нүүрсчдийн нам” гэдэг бүлэг, “нүүрсчид” гэдэг хэсэг байж ирсэн. Энэ УИХ, Засгийн газарт л гэхэд Тавантолгойн бүлэг ордоос олон шугамаар ашиг хүртдэг 30-аад нь орж ирээд сууж байна. “Нүүрсний хулгайн” гэх хэрэг АТГ болон ЭЦА-нд хэдийнээс шалгагдаж эхэлсэн тул хань хамсаатны судалгааг нь задлах нь цаг хугацааны л асуудал. Хуулийнхан нүүрсний бүлэглэлийн дарамтыг дийлэхгүй бол тэсч ядсан сэтгүүлчид хуруугаа тоолж байгаад л зарлах хэмжээнд ил.

Төрийн ордонд байгаа 30-аад хүн Тавантолгойн ордоос Цагаанхад-Ганцмод чиглэлд БНХАУ руу нүүрс зөөдөг тээврийн компанитай, тээврийн машинтай, зарим нь гаалийн хяналтын, нүүрс ачиж буулгах талбайтай бол зарим нь нүүрс гаргах гэрээ, квот зуучилж хувь хүртдэг байх жишээтэй.

Хил, гааль, цагдаа, автотээвэр, боомтын зөвлөл, харьяатын газрыг хэрсэн авлига, албан тушаалын сүлжээгээр дамжуулан нүүрсээ бүртгэлгүй гарган Монгол Улсад төлөх ёстой АМНАТ, ААНОАТ-аас зугтан ашиг хүртдэг улстөрчдийн нэрс эхнээсээ ил болж л байна.

УИХ-аас Гочоогийн Ганболдоор ахлуулсан “Нүүрсний хулгайн” Түр хороог байгуулсан хэдий ч тэнд багтсан гишүүд нь илэрхий сонирхлын зөрчил үүсгэж байна. Тухайлбал, гишүүн Э-гийн дүү нар Хангийн боомтод талбай, гишүүн А-гийн дүү нар Гашуунсухайтад нүүрс тээврийн машин олноор худалдаж авсан гэх мэдээлэл ч ирж байна. Сүүлд Түр хорооны дарга, Өвөрхангайгаас УИХ-д сонгогдсон Г.Ганболд Түр хорооныхоо хянан шалгагчаар нутгийн ах ТӨХ-ны дарга байсан сугардаггүй Д.Сугарыг томилж үзсэн ч байх шиг. Д.Сугарыг бэлэгсийн эсрэг гэмт хэрэгт нэр холбогдож намаасаа хөөгдсөн парламентч “мундаг, туршлагатай хүнд итгэж байна” хэмээн баяртайгаар дэмжин саналаа өгсөн нь протоколд бий. Иймээс л албаныхан Түр хорооныхонд биш ҮАБЗ-д л мэдээллээ танилцуулдаг болтлоо хашраад байгаа бололтой.

Цэгцлэх гэж сольсон хүмүүс нь ч Гашуунсухайт дахь гааль, Цагаанхад орчимд асуудалд холбогдсоор. Жишээ нь, Гашуунсухайт дахь Гаалийн газарт удирдах албан тушаал эрхэлдэг Г гэх нөхөр ГЕГ-ын даргаар ажиллаж байсан Г-ийн бөл дүү, одоогийн нэг сайдын садан гэдгээрээ маадгар. Дундговиос 2020 онд сонгогдсон гишүүний саналыг хуваагаагүй нэгний урамшуулал болж томилогдсон боловч нүүрсний асуудалд байцаагдаад амжиж. Г даргын албыг өмнө нь хашиж байсан Д, Б, Б нарын хүмүүс олон жилийн нүүрсний асуудалд татагдан орох юм билээ. Яг энэ мөчид Гашуунсухайт дахь Гаалийн газрын О хатагтай бас л нэгэн сайдын хүн гэдгээ нийтэд зарлаад, тэрүүгээрээ хүн амьтан айлгаж яваа юм байна. Гэтэл өөрийг нь энд авчирсан сайд нэг гараараа нүүрсний хулгайг илрүүлэх гээд, нөгөө гараараа өөрийнхөө эндэхийн бизнесийг нуучих гээд ихэд сандарч яваа нэгэн байх жишээтэй. Зарим даргын авчирсан Ө нарын байцаагч нар Гашуунсухайтад нүүрсний машин, ковш худалдаж авч ажиллуулаад байгаа нь хүртэл ил цагаан.

цагаан хад.jpg

Гэх мэтээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн “нүүрсний хулгай” хэмээх эдийн засгийн томоохон хэргийг илрүүлнэ, зарлана, тэдэнтэй тэмцэнэ гэдгээ зарласнаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Яг зарлая аа, нэрлэе ээ гэтэл УИХ, Засгийн газраас нэлээд нь хутгалдаад орчихсон байна. “Шалгах хэрэгтэй, зарлах хэрэгтэй” гэж камерын өмнө сүржигнээд байгаа нөхөд ч хань хамсаатнаараа нүүрсний бизнес рүү оржээ. Эдгээр нөхцөл байдлаас болоод “Нүүрсний хулгай” гэх сэдэв дарагдах нь, сүржин эхлээд даржин дуусах нь гэдэг болгоомжлолыг төрүүлж эхэллээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүртэл нүүрсний хэргийн асуудлыг зөөлрүүлж, хэвлэлээр яваад байгаа тоо нь ташаа байна, тийм их нүүрс хулгайгаар гарах ямар ч боломжгүй” хэмээн сэдвээ татаж, сааруулж эхлэв.

Д.Амарбаясгалан бол Засгийн газар талаасаа ч хоёрдугаар, МАН талаасаа ч хоёрдугаар хүн. МАН-ын ч, Засгийн газрын ч нэгдүгээр хүн нь тэмцэнэ, зогсооно, илрүүлнэ гэсэн байхад сэдвийг нь дараагийн албан тушаалтан нь хойшоо татна гэдэг бол нэг талын ялагдал. Шуудхан хэлэхэд далд эдийн засгийг ил болгож, 2010-2022 онд хулгайгаар бүртгэлгүй гаргасан нүүрснээс авах ёстой АМНАТ, ААНОАТ-ыг буцаан төвлөрүүлэх ажлаас хойш сууж байна гэсэн үг. Генсек хүн намынхаа эв нэгдлээ, Засгийнхаа урт насыг бодсон байж болно. Гэхдээ ингэх юм бол цаашид “нүүрсчдийн нам” гэж дангаараа цоллогдоход хүрэхээс гадна хулгайг өөгшүүлсэн эс үйлдэл болно.

Уг нь хүч дутахгүй. “Бүлэглэлтэй тэмцэхэд ард түмнээсээ дэмжлэг авах үе гарна” гэсэн Л.Оюун-Эрдэнийн үгийг иргэд санадаг байж магадгүй. Аргагүйдэж магадгүй гэдгээ нүүрсний хулгайн асуудлыг сөхөхдөө тооцсон баыж. Хөгжлийн банкны өрийг, Капиталд алдсан Нийгмийн даатгалын сангийн өрийг, Нүүрсчдийн төлөөгүй мөнгийг олж ирье гэхэд эсэргүүцсэн масс олон биш. Иргэд харин ч дэмжиж, өрөө төлөхийг завшигчдаас шаарддаг. АН-аас УИХ-д сонгогдсон Баянхонгорын А, Өмнөговийн Б нар руу чиглэж л “нүүрсний хулгай” гэдэг сэдэв босголоо гэж мушгиж байгаа нөхдийн цаана магадгүй МАН-ынхан л илүүтэй байгаа. Яагаад. Яагаад гэвэл одоогийн парламентад “НҮҮРСНИЙ 30” сууж байна.

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө