Ерөнхий прокурорыг улстөрчөөр сольж болох хууль санаачилжээ

8
2022 оны 5 сарын 302022-05-30
Ерөнхий прокурорыг улстөрчөөр сольж болох хууль санаачилжээ

Эрдэнэт үйлдвэрийн захирал, АН-ын дарга байсан Д.Дорлигжавыг Ц.Элбэгдорж тэр жил Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокуророор томилж байв. Нэгдмэл босоо тогтолцоотой прокурорын байгууллагад улстөрч томилсон энэ асуудал шүүх засаглалд нүүрлэсэн хямрал гэж хуульчид хэлдэг. Өнөөгийн Прокурорын байгууллагын тухай хуульд Улсын ерөнхий прокурорын эрх мэдэл их, энэ хуулийг шинэчлэхгүй бол шүүхийн шинэтгэл амилахгүй гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Иймээс ч ХЗДХЯ-нд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх чиглэлийг УИХ-аас өгч байсан. Гэтэл шинэчлэх хуулиа өргөн барихгүй энд тэндээс нь сэмлэх үйлдлийг хуулийн сайд нь өргөн барьчихсан харагдах юм даа.

Улсын ерөнхий прокуророор улстөрч томилдог явдлыг арилгахын тулд УИХ 2017 онд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор заавал прокурор хүнийг томилдог байх шалгуур тавьсан.

Capture.PNG

Гэтэл Ерөнхий прокуророор прокурорыг биш иргэнийг томилдог байх заалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөхөнд боосон чулуу болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагалдуулан оруулжээ.

Өнөөдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар ч прокурор, шүүгч, өмгөөлөгчөөр ажиллахад эрх зүйч байх хангалтгүй, заавал тасралтгүй ажиллаж байгаа хуульч байх шалгуур тавьдаг. Ерөнхий шүүгчийг хүртэл шүүгч нар дотроосоо нэр дэвшүүлдэг шүү дээ.

Capture.PNG
Эрүүгийн процессын томъёолол бичсэн хуулийн өөрчлөлтийг дагуулаад төрийн тусгай албаны томилгооны заалт оруулаад ирсэн байна. Энэ нь үзэл баримтлал, танилцуулгад огт хамаагүй өөрчлөлт байгаа нь хардлага төрүүлнэ.

 

Хэрэв энэ хэвээр баталбал улстөрчдөд Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдох үүд хаалга цэлийтэл нээгдэнэ. Хэрэв ингэж хуульчилбал, цагдаа, өмгөөлөгч, их, дээд сургуулийн эрх зүйн багш, хувийн компанийн хуулийн зөвлөхөд Ерөнхий прокурор болох хаалга нээгдэнэ. Нэг үгээр, прокурорын байгууллагыг самрах захиалгыг биелүүлэх гэж байна.

Энэ захиалга хэнээс гэдэг нь бараг ойлгомжтой. Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг улсын хэмжээнд нэг л албан тушаалтан нэр дэвшүүлж УИХ-д танилцуулан зарлигаараа томилдог. Тэр хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч.

Өнөөгийн эрх зүйн орчинд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг нэг л албан тушаалтан УИХ-д танилцуулдаг. Тэр албан тушаалтан бол мөн л Улсын ерөнхий прокурор.

Өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар цөөнгүй УИХ-ын гишүүн яллагдагчаар татагдаад байгааг дуулгая.

Хонгилтой тэмцэнэ гэж гарч ирсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хонгилын түлхүүрийг У.Хүрэлсүхэд өгөх гэж байна гэж улстөржсөн ч болохоор.

Бодъё. Энгийн иргэнийг /магадгүй улстөрч, хувийн компанийн хуулийн зөвлөх, хэн нэг хуульч даргыг, эсвэл гишүүн асныг/ Улсын ерөнхий прокурор болгоод энэ улсад, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогод ямар дэвшил гарах билээ?

Саяхан л Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилоход 33 жил прокурорын байгууллагын шат шатны албан тушаалд ажиллаж байсан мэргэшсэн боловсон хүчин томилогдлоо хэмээн алга ташаагүй билүү.

Г.Улсболд

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө