Шалгалт өгөөд ч хуульд нийцэхгүй ТНБД нар

1
2023 оны 1 сарын 32023-01-03
Шалгалт өгөөд ч хуульд нийцэхгүй ТНБД нар

Цар тахлын тухай хуулиар халхавчлан өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны байгууллагад дарга нарыг томилсоор ирлээ. Уг хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан.

Энэ нь эрх баригчдад “өөрсдийн хүн”-ээ томилох завшаан болсон гэхэд хилсдэхгүй. Уг хуулийн заалтыг ашиглан өнгөрсөн хугацаанд 530 гаруй хүн хууль бусаар томилогдсон тухай Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байв. Үүний дотор төрийн хамгийн өндөр албан тушаал болох Төрийн нарийн бичгийн дарга нар ч багтаж байгаа юм. Өнөөдөр эл албан тушаалд  цар тахлын тухай /Коронавируст халдвар Covid-19-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх  сөрөг нөлөөллийг бууруулах тухай /хуулийн 3.2-т үндэслэн томилогдсон 7 хүн байна. Нэгэнт энэ хуулийн үйлчлэл зогссон тул тэд Төрийн албаны тухай хуулийн дагуу шалгалтаа өгөх ёстой байдаг. Гэтэл нэлээд нь шалгалт өгөөд ч шалгуурт ч, хуульд ч нийцэхгүй юм байна.

ХААН БУУЗНЫ С.ОЮУНБИЛЭГ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛСОН НЬ

Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг

оюунбилэг.jpg

Тэрбээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2021 оны есдүгээр сарын 15-нд томилогдсон.

С.Оюунбилэг нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд "Black Morgan" ХХК-д нягтлан бодогч, "Хаан бууз сүлжээ" компанид ерөнхий менежер, гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж байж.

2009 оноос МАН-ын бага хурлын гишүүн болж байв.

Боловсрол,

Баянгол дүүргийн 28-р дунд сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд бизнесийн удирдлага, Удирдлагын Академид төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч
  • 2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер
  • 2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч
  • 2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал
  • 2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оны УИХ-ын сонгуульд ХУД-т өрсөлдөн ялагдсан түүнийг ҮАГ-ын орлогч даргаар хэсэг хугацаанд ажиллуулав.

              Х.БАТЖАРГАЛ НЬ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД ТЭНЦЭХГҮЙ

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал: 

Х.Батжаргал.jpg

-Ханджавын Батжаргал нь 2020-2021 он хүртэл Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг Засгийн газрын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сараас /2022.01.06 шинэ яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Товч намтарыг нь танилцуулбал, төрийн албанд зургаан жил ажилласан, төрийн нарийн бичгийн даргын шаардлага хангахгүй.

Түүний хувьд төрийн албанд 2014 оноос ажиллаж эхэлжээ. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-т заасны дагуу ТНБД хүн төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байгаа юм.

Боловсрол

  • 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
  • 2002 онд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль
  • 2010 онд Лондон хотын Кенсингтон бизнесийн коллеж
  • 2012 онд Их Британийн Уэльсийн их сург.уулийг тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 2003-2006 онд Үнэт цаасны хороонд мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
  • 2006-2008 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал
  • 2012-2014 онд "Инвенто" компанийн гүйцэтгэх захирал
  • 2014-2016 онд БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
  • 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2018-2020 онд мөн яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажилласан.

Монгол Улсыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлийн суурь конвенцын хүрээнд Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэх ажлыг удирдаж байсан. 

 ТӨРИЙН АЛБАНД 6 ЖИЛ АЖИЛЛАСАН ТУЛ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ

Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр

золбаяр.jpg

Засгийн газраас Ч.Золбаярыг   2022 оны наймдугаар сарын 31-нд Төрийн нарийн бичгийн даргаар томилох шийдвэрийг гаргаж байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн.  Ажлын туршлагыг нь харвал  төрийн албанд 6 жил ажиллажээ. Тэрбээр 2016 оноос Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан юм. 

Боловсрол, 

  • ЕБС-ийн 54-р сургууль
  • ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр

Ажлын туршлага

  • 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн
  • 2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист

Э.БАТТУЛГА НЬ ТӨРИЙН АЛБАНД 20 ЖИЛ АЖИЛЛАСАН

 Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга

Э.Баттулга.jpg

Эрхэмбаярын Баттулга нь төрийн албанд  20  жил ажилласан туршлагатай. Үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажиллажээ.  

2020 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2022 оны нэгдүгээр сараас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон билээ.

Боловсрол

  • 1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн.
  • 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн. Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн.
  • 2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Ажил эрхэлсэн байдал,

  • 2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,
  • 2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн,
  • 2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.
  • 2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.
  • 2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар,
  • 2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан.
  • 2020-2022 оны нэгдүгээр сар хүртэл  Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан

ГЭГЭЭРЛИЙН ЯАМНААС ӨДИЙГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БАЙГАА ТҮШМЭЛ Л.ЦЭДЭВСҮРЭН

Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн

цэдэвсүрнээ.jpg

Лхагвын Цэдэвсүрэн нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2021 оны аравдугаар сард томилогдсон.

Түүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр төрийн албанд 28 жил гаруй алба хашсан.

Ажлын туршлага

  • 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
  • 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
  • 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
  • 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
  • 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2020 оны долдугаар сарын 8-ны Монгол Улсын Ерөнхий Сайдын 10 дугаар захирамжаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайдаар томилсон.

ТҮР ТОМИЛГООТ Б.БЯМБАДАГВА ШАЛГУУРТ ТЭНЦЭХГҮЙ

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва:

ДАГВА.jpg

Тэрбээр төрийн албанд 17 жил ажилласан. Харин эрхэлсэн түшмэлийн албанд тушаалд 8 жил ажиллаагүй. Засгийн газрын 368 дугаар тогтоолоор 2022 оны аравдугаар сарын 10-нд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарын бичгийн даргад түр томилсон билээ.

Боловсрол

  • 2001 Нийслэлийн 44-р дунд сургууль
  • 2005   ШУТИС-УУИС, Уул уурхайн инженер /бакалавр/
  • 2006 ШУТИС-УУИС, Уул уурхайн инженер /магистр/

Ажлын туршлага,

  • 2005-2006     ШУТИС-УУИС, Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2006-2009     АМГТХЭГ, Мэргэжилтэн
  • 2009-2015     АМГ, Тасгийн дарга
  • 2015-2019     АМГТГ, Ахлах мэргэжилтэн
  • 2019-2020     Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хэлтсийн дарга
  • 2020-2022     Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Газрын дарга
  • 2022 оноос   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

САЙД Н.ТАВИНБЭХИЙГ ТӨРИЙН НАРИЙНААР ТОМИЛОВ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх: 

tavin.jpg

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нь яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2022 оны наймдугаар сард томилогдсон. Эл шийдвэрийг Засгийн газрын 2022.08.31-ны өдрийн хуралдаанаас гаргасан билээ.

Ажлын туршлага:

  • 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
  • 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
  • 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал
  • 2015-2017 онд Багануур хотын захирагч
  • 2017-2020 “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020 оноос Эрчим хүчний сайд
  • 2022 оноос ТНБД

----------------------------------------------------

ТНБД НАР ТӨРИЙН АЛБАНД 16, ЭРХЭЛСЭН ТҮШМЭЛИЙН  АЛБАН ТУШААЛД 8 ЖИЛ АЖИЛЛАСАН БАЙХ ЁСТОЙ

Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-т зааснаар тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэжээ.  Тэгвэл Коронавируст халдвар Covid-19-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-ыг үндэслэн томилсон дээрх хүмүүсээс зарим нь шалгалт өгөөд ч шалгуураа хангахгүй нь тодорхой болжээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Б.Цогтсаран захирал нь зээлсэн 198.3 сая төгрөгөө ХААДС-даа төлсөн үү

Б.Цогтсарангийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байсан Өгөөмөрхан Тайж компани нь өөрийнх нь удирдаж байгаа санд өртэй байж магадгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй юм.

1 жилийн өмнө
Нүүрсний сонсгол хийхгүйн тулд АТГ-аас бичиг гуйсан уу

Эмийн чанар, стандарт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийг шалга хэмээн УИХ бодлогоор Байнгын хороо шиг өргөн бүрэлдэхүүнээр Түр хороо байгуулсан. Гэвч 2022 оны тавдугаар сард байгуулагдсан Н.Учрал, Э.Батшугар, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Батлут, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан нарын 12 бүрэлдэхүүнтэй Түр хороо юу ч хийсэнгүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн эмийг 2-3 дахин өндөр үнээр иргэдэд шахаж, эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө шамшигдуулсан эмийн мафийнхныг эс үйлдлээрээ өөгшүүлэв. Тэд шалгалт байтугай сонсгол ч хийсэнгүй.

1 жилийн өмнө
Худлаа ярихаа боль, Г.Дамдинням аа

Г.Дамдинням гишүүн зээл нь бүтэх үед энгийн ардын хүү, ажилгүй нэгэн байгаагүй. Харин ч нам, төрийн зүтгэлтэн, мэдээлэлд ойр нэгэн байсан нь намтраар нь нотлогдож байна. Түүнийг зээлд хамрагдаад, боловсрол олсныг нь буруутгаагүй ээ. Сандарч цохихдоо худлаа хэлснийг нь л санууллаа.

1 жилийн өмнө
Хөгжлийн банкнаас авсан 8.4 тэрбумаа зориулалтын бусаар зарцуулжээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “ЭКСИМ-300” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ бол 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гарган Монгол Улсын экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох хөтөлбөр байсан юм. Бизнесийн зээлийн хүү 13 хувьтай байхад дээрх хөтөлбөрийн хүрээнд 3 хувийн хүүтэй зээл олгосон. Энэ зээлийг зориулалтаар нь ашиглаагүй нөхөд УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкны түр хорооноос зохион байгуулж байгаа сонсголоор ил болж байна.

1 жилийн өмнө