Х.Нямбаатар: Ирэх жил бродюр солих ажилд төсөв тавихгүй

1
2024 оны 9 сарын 72024-09-07
Х.Нямбаатар: Ирэх жил бродюр солих ажилд төсөв тавихгүй

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон автозамын компанийн төлөөлүүдтэй  СХД-ийн 33- хороо Тахилт орчимд ажиллаа. Энэ үеэр "Нийслэлийн гол автозамуудыг шинэчлэх ажилд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.  Ирэх жил бродюр солих ажилд төсөв  тавихгүй. Харин хуучирч муудсан бродюрыг Морингийн даваанд байрлах дахин боловсруулах үйлдвэрт хүргэдэг болно.Харин элэгдэлгүй бродюруудыг Замын хөгжлийн газарт нэгдсэн журмаар хураадаг болно. Ирэх жил бродюр солих ажил хийгдэхгүй. Автозамыг  боржин чулуун бродюртэй  болгосон нь энэ жил Нийслэлд хийгдсэн хамгийн том ажил  байлаа. Ирэх жил дахин хотын бродюрыг иж бүрнээр солихгүй. Харин муудсан,хуучирсан бродюруудыг л  хэсэгчилж солино.  Туул гол дагуух  хурдны замын ажил эхэлнэ. Энэ хүртэлх хугацаанд авто замын компаниуд боловсон хүчнээ маш сайтар бэлдэх шаардлагатай. Бродюр солих явцад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл залуучууд хамгаалах хэрэгсэлгүй том хавчаараар бродюр өргөж байна. Тийм учраас энэ асуудалд  анхаарч барууны орнуудын технологийг нэвтрүүлэх хэрэгтэй" гэлээ.

Санал болгох

“Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно

Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна

11 цагийн өмнө
 Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулав

14 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

17 цагийн өмнө