Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгууллаа

2024 оны 9 сарын 162024-09-16
 Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулав. Энэ оны 6 дугаар сараас эхлэн доройтолд өртөж буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулах ажлыг Бэрх төгөл орчмын 10 га талбайд 1800 ам метр хашаа барьж, навчит төрлийн бортоготой 13000 ширхэг мод тарилаа.

Мөн 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачуурт голын хөндийн Бага шар хоолойн Бэрх төгөл орчмын 103 га талбай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 29/29 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авч тухайн орчмыг ирээдүйд үүсэх суурьшлаас сэргийлэх, улмаар хүлэрт намгийг хэвээр нь авч үлдээх боломжийг бүрдүүллээ.

Санал болгох

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй.

18 цагийн өмнө
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын ажлыг 11 сард дуусгаж, нээхийг үүрэгдэв

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна

1 өдрийн өмнө