Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

2024 оны 9 сарын 182024-09-18
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам тавьж буй. Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус зам ашиглалтад орвол Яармагийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой.

6 эгнээ зорчих хэсэг бүхий эл замын зорчих хэсгийг энэ сарын 26-нд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Тус замыг “Тотал-Инж” ХХК тавьж, гүүрийг “Мотор сервис”, “Туулын гүүр далай” ХХК барьж байна.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Улаанбаатар хотод хамгийн урт гүүр буюу 391 метр гүүр таввсан. Асфальтбетоноор замаа хучиж дууссан. Одоо гүүрэн дээр амрах 4 тавцан гарган, даланг бэхэлж байна. 3 гүүрний барилгын ажлын явц 95 хувьтай, холбоос замын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан, Эрчим хүчний гудамжийг 4 эгнээ болгон өргөтгөхөөр гүйцэтгэгч сонгон шалгаруулаад байна” гэв. 

Санал болгох

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа

7 цагийн өмнө
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй.

1 өдрийн өмнө
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын ажлыг 11 сард дуусгаж, нээхийг үүрэгдэв

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна

2 өдрийн өмнө