670 цэгээр шахмал түлш борлуулж байна

12 цагийн өмнө
670 цэгээр шахмал түлш борлуулж байна

"Тавантолгой түлш" компани  нийслэлийн 7 дүүрэг дэх борлуулалтын 670 цэгээр шахмал түлш худалдаж байна. Нийслэлийн хэмжээнд 42 агуулах болон үйлдвэрийн бүсэд нийт 84.076 тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бол 27 компанийн 200 машинаар өдөр бүр түлш тээвэрлэж байна.

Тус компани зүүн үйлдвэрийнхээ 2-р цехийг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүллээ. Цагт 10-13 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг гурван шугамыг нэгтгэж, цагт 40-50 тонн, хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгожээ.

Санал болгох

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа

13 цагийн өмнө
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй.

2 өдрийн өмнө
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын ажлыг 11 сард дуусгаж, нээхийг үүрэгдэв

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна

2 өдрийн өмнө