“Сутай таун-2” хотхоны барилгын ажлыг засаг даргын орлогч зогсоожээ

2024 оны 9 сарын 182024-09-18
“Сутай таун-2” хотхоны барилгын ажлыг засаг даргын орлогч зогсоожээ

Д.Оюунжаргал

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Сутай таун” хотхонд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гал гарч, 7 хүн амь эрсэдсэн. Тухайн хотхоныг бариулсан “Эм Си Жи Си” компанид зөрчлийг арилгуулахаар Хотын стандарт, хяналтын газраас шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт, үр дүн гараагүй байгааг оршин суугчид нь мэдээллээ.

Өмнөх алдаа дутагдлаа засаагүй атал “Сутай таун” хотхоны 2-р блокийг эрчимтэй барин, захиалга авч байгаад оршин суугчид нь дургүйцэж байна. Одоогоор 2-р блокийн 70 орчим хувийг бариад байгаа аж.

сутай баримт 1.jpg

Тус хотхоны оршин суугчдын гомдлын дагуу нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр өчигдөр “Сутай таун”-д очжээ. Тэрээр одоо барьж буй “Сутай таун-2” хотхоны барилгын ажлыг зогсоохыг холбогдох мэргэжилтнүүдэд даалгасан байна. Үүний дагуу уг барилгын хашааг лацдаж, “Эм Си Жи Си” компанид шаардах хуудас хүргүүлжээ.

Гал гарахаас 7 хоногийн өмнө “Сутай таун” хотхоны оршин суугчид “Орц, гарц байхгүй байна. Зураг, төслийн дагуу бариагүй, галын дохиолол ажиллахгүй байна” хэмээн Хотын стандарт, хяналтын газарт хандсан байдаг. Гэсэн ч Хотын стандарт, хяналтын газар тодорхой арга хэмжээ авалгүй явсаар, “Сутай таун”-д гал гарч, олон хүний амийг авч оджээ. Үүнээс хойш 4 сар өнгөрлөө.

Хотын стандарт, хяналтын газар уг хотхонд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлжээ.

Энэ хугацаанд Хотын стандарт, хяналтын газар уг хотхонд шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Тухайлбал: ”Сутай таун” хотхоны 2-р давхрын ... тоот айлын өрөөнүүдийг тусгаарласан хана  цуурсан, гадна хананд цууралт үүссэн. Зураг төсөл зохиогч, материал ханган нийлүүлэгч, захиалагч, ашиглагч  байгууллагууд  тухайн барилга  байгууламжид хамтарсан үзлэг хийж, тэмдэглэл үйлдээгүй. “Сутай таун” хотхоныг зураг төслийн дагуу барьсан эсэхийг хянан шалгаагүй байхад Улсын комисс ашиглалтад авсан нь Барилгын тухай хуулийн 14.3, 14.4 , 14.5, 14.2.4 дэх заалтыг зөрчсөн” хэмээн Хотын стандарт, хяналтын газар дүгнэжээ. “Сутай таун” хотхоныг ашиглалтад оруулах дүгнэлтэд Хотын ерөнхий  төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын  албаны дарга асан Т.Эрдэнэтуяа нарын 12 хүн гарын үсэг зурсан байдаг.

сутай баримт 3.jpg

Ингээд “Эм Си Жи Си” компанид эдгээр зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, хугацаа өгчээ. “Эм Си Жи Си” компани зөрчлийг 2-р сарын 8-наас 3-р сарын 23-ны дотор арилгах үүрэгтэй байлаа. Гэсэн ч одоо болтол ямар ч арга хэмжээ аваагүй байгааг оршин суугчид нь хэллээ.

Санал болгох

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа

7 цагийн өмнө
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй.

1 өдрийн өмнө
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын ажлыг 11 сард дуусгаж, нээхийг үүрэгдэв

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна

2 өдрийн өмнө