50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

2024 оны 9 сарын 62024-09-06
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуулах станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд зарласан. Уг тендерт “Энвижн-Энержи” ХХК шалгарч, өнөөдөр нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуултай  ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус компани 11 дүгээр сарын 30-нд батарей станцыг төвийн эрчим хүчний системд холбон, Улаанбаатар хотод хүлээлгэж өгнө.

Уг батарей станц нийслэлийн хэрэглэгчдийн оргил ачааллын үед эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж, ачааллыг хуваалцана. Ачаалал буурахаар системээс гарч, өөрийгөө цэнэглэн, цахилгаан хуримтлуулах юм байна. Уг батарей станц 11 дүгээр сарын 30-наас төвийн нэгдсэн системд эрчим хүчээ нийлүүлж эхэлнэ. Үүнийхээ төлбөрийг Диспетчерийн үндэсний төвөөс авч, бондын төлбөрөө төлөх юм.

Батарей  хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус станц 50 МВт хүчин чадалтай, 200 мВт/ц багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх юм. Үүнийг 220/110/35 КВт-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбоно.

Энэ үеэр нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд “Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх сард ашиглалтад орно. Бөөрөлжүүтийн эхний блок болон Батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадна” гэж мэдээллээ.

Б.Мөнхзул

Санал болгох

“Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно

Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна

11 цагийн өмнө
 Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгууллаа

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулав

13 цагийн өмнө
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна

16 цагийн өмнө