Хог хаяж буй хүний зургийг авч илгээгээрэй

2024 оны 7 сарын 242024-07-24
Хог хаяж буй хүний зургийг авч илгээгээрэй

Нийслэлийн засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн-цэмцгэр хот” аяныг энэ оны 6 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 18 хүртэл хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Улаанбаатар хотын гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, дахин хог үүсгэхгүй байхад энэ аян чиглэжээ.

Гудамж талбай, олон нийтийн газарт нус, цэр, шүлс, хог хаясан 3517 зөрчил илрүүлэн,  Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцоод байна. Ийм зөрчлийг иргэд зураг, бичлэгээр баримтжуулан, “Цахим-Эко цагдаа” гэсэн цахим хаягт мэдээллээ оруулах боломжтой. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага хариуцлага тооцно. “Цэвэрч иргэн-цэмцгэр хот” аян дууссан ч иргэд энэ хаягаар баримттай мэдээлэл илгээж байж болох юм. 

Санал болгох

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

2 өдрийн өмнө
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан

2 өдрийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан

4 өдрийн өмнө