Бэ Ён Сан: Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй

2024 оны 7 сарын 242024-07-24
Бэ Ён Сан: Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй

Сэлбэ, Дунд гол дагуух бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нийтдээ 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэнэ. Үүнээс одоогоор 80 хувийг нь цэвэрлээд байна. Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршлыг "Сэлбэ сэргэлт" төслийн хүрээнд тохижуулна.

Энэ ажилтай БНСУ-ын “Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин, “Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан нар өнөөдөр танилцлаа.

Жон Сэ Жин.jpg

“Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин:

-Монголын ард түмэн байгалийн унаган төрх, хэв шинжийг тэр хэвээр хадгалж хамгаалдаг гайхалтай соёлтой ард түмэн. Энэ утгаараа Сэлбэ, Дунд голын бургасыг зөөж, лаг хагшаас цэвэрлэж байгаа явдлыг байгалиа сүйтгэж байна гэж шүүмжилж байна. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр одоо байгаа нөхцөл байдлыг харахад Сэлбэ, Дунд гол доторх бутыг авахаас өөр аргагүй байна. Голын голдиролд ургуулахад тохирохгүй мод гэж бий. Сэлбэ, Дунд голын бургас лагшсан учраас ус нэвтрэх чадамжийг бууруулдаг. Тиймээс энэ модыг зөөж, лаг, хагшаасыг цэвэрлэж байгаа нь хамгийн зөв. Үерээс урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүнд чухал асуудал уу, модыг тэр хэвээр хадгалж хамгаалах нь чухал уу гэдгийг ард иргэд бодох хэрэгтэй. Богино хугацаандаа одоо хийж байгаа ажил нь зөв. Гэхдээ цаашид урт хугацаандаа нарийн судалгаа, тооцоо гаргаж ажиллах хэрэгтэй.

Бэ Ён Сан.jpg

“Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан:

-БНСУ-д технологи ашиглаж, голын лаг, хагшаасыг цэвэрлэдэг. Цэвэрлэх явцад шавар гол руу урсдаг учраас хамгаалалтын систем байршуулж цэвэрлэдэг. Сэлбэ, Дунд голын даланг хоёр тийш сунгах нь үерээс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой шийдэл. БНСУ-д далангаа сунгах боломжгүй үед авто замыг дээшлүүлж, ус урсах урсацын өргөнийг нэмдэг. Харамсалтай нь Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй харагдаж байна. Тиймээс голыг лаг, хагшаасыг цэвэрлэж, цаашид мастер төлөвлөгөө боловсруулж ажиллах хэрэгтэй.

“Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан:

-БНСУ-ын усны байгууламжийн хоёр эксперт ирж, бидний хийж буй ажилтай танилцлаа. Сэлбэ голын баруун тал "Буян"-гийн зам голын түвшнөөс доор байгаа учраас үерт хамгийн их өртөхийг хэлж байгаа. Бид тухайн байршилд түшиц хана хийж, дээгүүр замтай байх зураг төсөв хийгээд байгаа.

Санал болгох

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

2 өдрийн өмнө
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан

2 өдрийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан

4 өдрийн өмнө