Бичил хороолол руу дулааны шугам татаж байна

2024 оны 7 сарын 242024-07-24
Бичил хороолол руу дулааны шугам татаж байна

ГССҮТ-ийн баруун талын уулзвараас 3, 4 дүгээр хорооллын эцэс "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэл дулааны 1.3 км шугам татаж байна. Уг шугамыг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол руу татаж байгаа юм. 400 мм голчтой хос шугам татах энэ ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд 500 метр шугам татаж, авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Шугам хоолой угсрахдаа хонгилын систем нэвтрүүлж байгаа аж. Энэ нь шугам хоолой засахын тулд бүр газар ухдаг явдлыг халж, жижиг оврын техник ажиллах бололцоо бүрдүүлж байна. Уг шугам хоолойг 9 дүгээр сараас өмнө ашиглалтад оруулахаар 24 цагаар ажиллаж байгаа аж. 

 

 

Санал болгох

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

2 өдрийн өмнө
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан

2 өдрийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан

4 өдрийн өмнө