260 айлын ногоон орон сууц барьж байна

2024 оны 7 сарын 252024-07-25
260 айлын ногоон орон сууц барьж байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. Тус төсөл нь Баянхошуу дэд төвийн төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн барилгуудын каркас цутгалтын ажлыг хийж, барилгын суурийг хөөмөл шилэн дулаалгаар дулаалсан бөгөөд барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн дараагийн ээлжийн дөрвөн блок 150 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхлээд байна.

C4E31D16-C24B-453A-94EE-EBFAFF2B092A.jpeg

тус төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг”, “Сити ландмарк “, “Содон номин констракшн”  болон “Цамхаг Констракшн” ХХК шалгарсан бол гадна инженерийн сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Сан” ХХК шалгарч төслийн ажил үргэлжилж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх Захирал М.Говьсайхан гүйцэтгэгч компаниудад төслийг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

Санал болгох

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

2 өдрийн өмнө
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан

2 өдрийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан

4 өдрийн өмнө