Үер, усны ослоос сэргийлэх дадлага хийв

2024 оны 7 сарын 262024-07-26
Үер, усны ослоос сэргийлэх дадлага хийв

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг сурталчилгааг өргөн хүрээтэй таниулах, үер усны эрсдэлийг бууруулах зорилгоор өчигдөр /2024.07.25/ Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Туул гол дээр дадлага хийлээ. Уг дадлагад тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги 105, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар,  хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, "Нийтлэг үйлчилгээний алба" ОНӨААТҮГ, ”Хан-Эко тээвэр” ААТҮГ, “Хан-Уул арго” ОНӨААТҮГ, “Эко хотын тээвэр” ААТҮГ-ын ажилтан алба хаагчдыг хамруулав. Дадлагын хүрээнд:

  • Үер усны үед ажиллах багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгах
  • Ус соруулах мотопомп ашиглах дадлага, сургалт 
  • Усанд осолдсон иргэнийг аврах үзүүлэх сургалт
  •  Үер усны үед ажиллах хүн нэг бүрийн хувийн бэлтгэлийг шалгаж
  • Усанд живсэн иргэнд анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгуулав.

Санал болгох

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

2 өдрийн өмнө
50 МВт-ын батарей станц барьж эхэллээ

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан

2 өдрийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаарыг олгож байна

Өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан

4 өдрийн өмнө