ВИДЕО: Шүүх хуралдааны танхимд хоолойгоо зүсчээ

2017 оны 1 сарын 202017-01-20

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гарсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр шүүгдэгч, 30 орчим настай Бархас нь шүүх хуралдаан эхлээд удаагүй байх үед "Би амьдармааргүй байна. Би диваажинд очиж ээжтэйгээ уулзана" гэж хэлээд хоолойгоо зүссэн байна. Энэ үед хажууд нь зогссон цагдаагийн албан хаагч яаралтай хөдөлж амь насаа алдах эрсдлийг зогсоож, цаг алдалгүй яаралтай тусламж дууджээ.

э.Бархас ямар эд зүйлээр өөрийгөө гэмтээсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч хумсаараа судсаа ханасан байж болзошгүй гэнэ. Биед нь үзлэг хийхэд мэс олдоогүй байна.

Тэрбээр өмнө нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд Өршөөлийн хуулиар суллагдаж байжээ.

"Одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж. Өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн. Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна" хэмээх мэдээллийг ЦЕГ-аас өглөө.

Санал болгох

В.Түвшиндэлгэр: Түргэний жолоочийн ажлаа эр зориг гэж бахархдаг

В.Түвшиндэлгэр Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн жолоочоор ес дэх жилдээ ажиллаж байгаа.

6 жилийн өмнө
Б.Шижирбат "Asia's got talent"-ийн тайзнаа гэрлэх санал тавьж олныг гайхшруулав

ВИДЕО: Б.Шижирбатын финалын үзүүлбэр

7 жилийн өмнө
Укагийн шинэ уран бүтээл "Don't stop"

Дуучин Укагийн шинэ дууны клип цацагджээ.

7 жилийн өмнө
Дуучин Б.Алтанжаргал “Сүнжидмаа” дууг дуулж, дүрсжүүлжээ

Дуучин Б.Алтанжаргал Сар шинийн өмнөхөн дуучин Б.Батцэцэглэнтэй хамтран "Сүнжидмаа" дууг дуулан, клипжүүлжээ. Энэхүү дуу нь дуучны "Идэр жинчин" цомогт багтаж байгаа юм.

7 жилийн өмнө