Аймаг бүр 10 хүртэлх гол, горхи ойжуулах үүрэг авчээ

2024 оны 5 сарын 22024-05-02
Аймаг бүр 10 хүртэлх гол, горхи ойжуулах үүрэг авчээ

Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө.

Нийслэлийн найман байршилд 5 дугаар сарын 11-18-нд 300 гаруй байгууллага мод тарина. Харин аймгууд маргаашнаас эхлэн, төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэлх талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулахаар бэлтгэж байна. Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Нийслэлд “Тэнгэр плаза”, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбайд мод, бут, сөөгний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг гаргах бол аймаг, сумд төв талбайдаа зохион байгуулж, худалдан авагчдад заавар, зөвлөмж өгөх юм.

Санал болгох

Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа

Ардчилсан намын сонгон шалгаруулах хорооны гишүүд сонгогджээ

1 цагийн өмнө
Уул уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтэд нутгийн иргэдийн хяналтыг хуульчилна

Ашигт малтмалын лицензийн эмх замбараагүй олголт, орон нутгийн саналыг авдаггүй, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг иргэд олон нийт ихээр шүүмжлэх болсон

2 цагийн өмнө
Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо

Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо

2 цагийн өмнө