39 зүйлийн мод, бутны 12.2 тн үр нөөцөлжээ

2024 оны 5 сарын 22024-05-02
39 зүйлийн мод, бутны 12.2 тн үр нөөцөлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Уг хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн модлог ургамлын 12.2 тн үр нөөцлөөд байна. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар мод үржүүлдэг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 452-т хүрсэн байна. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Эдгээр газар ноднин 63 сая ширхэг тарьц, суулгац нөөцөлжээ. Үүнийг 2021 оныхтой харьцуулахад 41 хувиар илүү байна.

Ноднин нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтлоос хамгаалжээ.

Энэ онд улсын төсвийн мөнгөөр:

  • 4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
  • 8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
  • Түймрийн 500 км халз болон шороон зурвас татаж, өмнө нь байгуулсныг сэргээнэ,
  • 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтлоос сэргийлнэ,
  • 3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
  • 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
  • Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.

Санал болгох

Дэлхийн банк Монгол улсын засгийн газраас 1,7 сая долларыг нэхэмжилсэнийг буруутай этгээдээр төлүүлжээ

Дэлхийн банк 2022 онд Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам долларыг нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэнд Засгийн газрыг багагүй сандаргажээ.

2 цагийн өмнө