Шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар Б.Болдбаатар шалгарлаа

2024 оны 5 сарын 22024-05-02
Шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар Б.Болдбаатар шалгарлаа

Ирвэс хамгаалах сангийн санаачилгаар, БОАЖЯ, Олон улсын ирвэс хамгаалах сан, Монголын байгаль хамгаалах холбоо хамтран шилдэг байгаль хамгаалагч шалгаруулах уралдаан зохион байгуулав. Уг уралдааны шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар Улаантайгын УТХГ-ын Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын байгаль хамгаалагч Б.Болдбаатар шалгарлаа. Шилдэг байгаль хамгаалагчаар Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын мэргэжилтэн Г.Мягмаррагчаа, Хорьдолсарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагч Д.Ням-Очир, Ц.Нямхүү нар тодорлоо. Энэ уралдааныг Англи улсын Засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах төслийн хүрээнд цоохор ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч нарын дунд зохион байгуулсан байна.

 

Санал болгох

Дэлхийн банк Монгол улсын засгийн газраас 1,7 сая долларыг нэхэмжилсэнийг буруутай этгээдээр төлүүлжээ

Дэлхийн банк 2022 онд Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам долларыг нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэнд Засгийн газрыг багагүй сандаргажээ.

4 цагийн өмнө