Сэтгүүлчид хариуцлагаа ухамсарлан, ёсзүйтэй ажиллахаа илэрхийлэв

2024 оны 5 сарын 22024-05-02
Сэтгүүлчид хариуцлагаа ухамсарлан, ёсзүйтэй ажиллахаа илэрхийлэв

Маргааш болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан, Хэвлэл мэдээллийн зөвлөл өнөөдөр “Сэтгүүлзүйн эгэх хариуцлага: Ёсзүйг хамтдаа амлая” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын редактор, сэтгүүлч, их сургуулийн багш нар оролцсон энэ уулзалтаар сэтгүүлчийн ёсзүй, эгэх хариуцлагын талаар ярилцав.

Сэтгүүлзүйн салбарт эдүгээ гурван янзын эгэх хариуцлага хэрэгжиж байна. Эхнийх нь байгууллага дотроо сэтгүүлчид алдаагаа ярилцаж, залруулдаг. Тэгвэл байгууллагын гаднаас сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны алдааг хэрэглэгч хэлж сануулахын зэрэгцээ Харилцаа холбооны зохицуулах хороо, ШӨХТГ гэх мэт төрийн байгууллага хяналт тавьж байна. Харин байгууллага хоорондын эгэх хариуцлагыг Хэвлэл мэдээллийн зөвлөл хэрэгжүүлдэг.

Буруу, ташаа мэдээллээс хэрэглэгчийг хамгаалах, олон нийтэд үйлчлэх болон эрх мэдэлтнүүдийн үйлдлийг хянах гэсэн хоёр том хариуцлага сэтгүүлчдэд өнөөдөр оногдож байна. Энэ хариуцлагаа ухамсарлан, ёсзүйтэй ажиллахаа уулзалтад оролцогчид илэрхийллээ.

Санал болгох

Дэлхийн банк Монгол улсын засгийн газраас 1,7 сая долларыг нэхэмжилсэнийг буруутай этгээдээр төлүүлжээ

Дэлхийн банк 2022 онд Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам долларыг нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэнд Засгийн газрыг багагүй сандаргажээ.

27 минутын өмнө