Иран бүсгүй хэрхэн амь үрэгдсэнийг тогтоожээ

2024 оны 5 сарын 22024-05-02
Иран бүсгүй хэрхэн амь үрэгдсэнийг тогтоожээ

2022 онд 16 настай Ника Шакарами Тегеранд болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцоод сураггүй алга болж, түүний цогцсыг ес хоногийн дараа олсон бөгөөд мөрдлөгийн дараа тус улсын эрх баригчид түүнийг амиа хорлосон гэж мэдэгдэж байжээ. Гэвч “BBC EYE”-ийн мөрдөн шалгах, эрэн сурвалжлах хэлтсийнхэн Никаг Ираны тагнуулын гурван ажилтан хүчирхийлж хөнөөн цогцсыг хотын гудамжны нэг хэсэгт хаясан болохыг тогтоожээ. Энэхүү мэдээллийг Ираны тагнуулынхны явуулсан мөрдлөгийн дүнгийн тухай нууц тайлангийн баримт бичгийн ачаар олж авсан байна. Дээрх тайланд тус улсын Исламын байгууллагуудыг хамгаалдаг аюулгүй байдлын алба болох Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC)-ийн явуулсан Ника Шакарамигийн үхлийн талаарх мөрдлөгийн тухай нууц хураангуй мэдээлэлд багтсан байжээ. Энэхүү тайланд үнэнийг нуун дарагдуулахыг оролдсон түүний алуурчид болон ахлах тушаалын офицеруудыг нэрлэж, охиныг баривчлагдсаны дараа Ираны хамгаалалтын албаныхан өөрсдийн фургон машинд хүчирхийлсэн тухай аймшигт мэдээллийг бичсэн байжээ.

Ника Шакарами алга болж, нас барсан нь олон нийтийн анхаарлыг татаж, түүний гэрэл зураг  Ираны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэгэн бэлгэ тэмдэг болжээ. агентлаг Ираны Засгийн газар болон түүний харьяа Хувьсгалт гвардын албанд тайлбар авахаар хандсан ч хариу ирүүлээгүй юм байна.

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Г.Золбоо

Санал болгох

Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

“ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хийсэн ярилцлагыг оролцогчдын зөвшөөрөлтэйгөөр буулган уншигч танд хүргэж байна

6 цагийн өмнө
Хууль л амла!

Манайхан, мань мэт нь сонгууль болгоноор нэг л үгийг гүн гүнзгий ухаардаг. Сонгууль бүрийн дараа “…Хүний эрээн дотроо гэж яасан үнэн үг вэ” гэцгээдэг. 1992 оноос хойш УИХ-аа найман удаа сонгож байгууллаа

6 цагийн өмнө
Ц.Батболд: Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Аль хүчтэй ажиллаж чадсан нам ялна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа

6 цагийн өмнө