Хачигнаас боррел нян хүнд халдвал хачигт боррелиоз өвчин үүснэ

2024 оны 5 сарын 22024-05-02
Хачигнаас боррел нян хүнд халдвал хачигт боррелиоз өвчин үүснэ

ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль хамтран, “Монгол орны эктопаразит болон эктопаразитаар дамжих халдварын үүсгэгчийн тархалтыг тогтоох судалгаа” хийж байна. Уг судалгааны хүрээнд өнөө жил Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгаас хачиг цуглуулан, молекул биологийн шинжилгээ хийж байна. Хачгаар дамжих халдвар манай оронд жил бүрийн 4-8 дугаар сарын хооронд идэвхиждэг. 9-10 дугаар сард халдвар тархах идэвх буурах ч хачигт хазуулан, нянгийн халдвар авсан хүн бүртгэгдсээр байдаг.

Нян, вирүс, эгэл биетний аль нэгийг тээж яваа хачиг хүнийг хазаж, өвчин үүсгэгч халдаадаг. Дэлхийд хачгаар дамжин, хүнд халддаг нийт 28 төрлийн халдвар бий. Үүнээс Монголд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн 3 төрлийн өвчин жил бүр гарч байна.

Хачгийн судалгаа Говь.jpg
Хачгийн судалгаа Говь.jpg

Хачигт боррелиоз өвчин. Энэ өвчин ой, тайгын хачигнаас хүнд дамждаг. Боррел гэдэг нянгаас үүсдэг, хүний мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчинд эмгэг үүсгэдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.

Манай улсын 10 гаруй аймгийн 52 суманд энэ өвчин бүртгэгддэг. Энэ өвчнийг үүсгэгч боррел нянгийн голомттой газарт амьдардаг, ажилладаг хүмүүс голдуу өвчилдөг. Ой, тайгын хачганд хазуулснаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчин өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Хачиг хазсан газарт улайж үрэвсэн, өвдөж, 5-60 см хэмжээтэй цагираг хэлбэрийн улайлт үүснэ.

Хачиг дэрсэн дээр.jpg
Хачиг дэрсэн дээр.jpg

Ойн хачиг ихэвчлэн хүний гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хазна. Хачигт боррелиоз өвчин туссан хүмүүсийн 40-50%-д цагираг хэлбэрийн улайлт үүссэн байжээ. Халдвар авснаа мэдсэн даруйд эмчилгээ хийлгэхгүй бол үе мөч, зүрх судас, мэдрэлийн тогтолцоо өвчилж, эмчлэхэд хүндрэл учирдаг. Өвчнийг эрт эмчилбэл үр дүн сайн байдаг.

Ой, тайгын хачиг ихэвчлэн 5 дугаар сарын эхнээс идэвхжинэ. Энэ хачиг амьдардаг байгалийн голомттой газрууд бий. Ийм газарт аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, самар, эмийн ургамал түүх үед хүнийг хазаж, флави вирүс халдаана. Энэ хачиг зөвхөн хүнийг биш, мал, амьтныг бас хазаж, өвчлүүлдэг. Халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү, цус уух, шүүрхий мах идэх үед хүн халдвар авна.

 

Санал болгох

Дэлхийн банк Монгол улсын засгийн газраас 1,7 сая долларыг нэхэмжилсэнийг буруутай этгээдээр төлүүлжээ

Дэлхийн банк 2022 онд Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам долларыг нэхэмжилсэн тогтоолыг ирүүлсэнд Засгийн газрыг багагүй сандаргажээ.

3 цагийн өмнө