Өмнөговийнхон маргаашнаас бүх нийтээрээ мод тарьж эхэлнэ

2024 оны 5 сарын 22024-05-02
Өмнөговийнхон маргаашнаас бүх нийтээрээ мод тарьж эхэлнэ

Өмнөговийнхон маргаашнаас эхлэн бүх нийтээрээ мод тарина. Тус аймгийн хэмжээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 5 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус аймаг энэ онд 500 мянгаас дээш мод тарихаар зорьж байна. Энэ хавар айл бүр 9-өөс дээш, аж ахуйн нэгж, байгууллага бүр 90-ээс дээш тооны мод тарьж, арчлан ургуулахаар юм үүрэг хүлээж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд МУИС-ийн доктор, зөвлөх, дэд профессор Б.Цэнгэлээр хичээл заалган, мод тарих сургагч багш нарыг бэлтгэжээ. Сургалтаар ямар модыг хэрхэн суулгах, яаж ургуулах, нөхөн сэргээлт, агро ойжилт, мод үржүүлгийн газар гэж юу болох, ойгоос модыг яаж шилжүүлэх гэх мэт сэдвээр сургалт явуулав. Сургагч багш нар сурсан мэдлэгээ маргаашнаас эхлэн, олон нийтэд газар дээр нь заах юм.

Санал болгох