Д.Сумъяабазар албаа өгч, нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар удирдана

2024 оны 5 сарын 152024-05-15
Д.Сумъяабазар албаа өгч, нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар удирдана

Нийслэлийн МАН-ын хороог өөр хүн удирдахаар болж байна. Тус хорооны дарга Д.Сумъяабазар 5 дугаар сарын 17-нд тамгаа ерөнхий менежер Х.Нямбаатарт гардуулна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаа орхиж, 2023 оны 10 дугаар сарын 12-нд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон Х.Нямбаатар удахгүй болох сонгуулиас өмнө нийслэлийн МАН-ын хорооны дарга болох нь. Тэр ирэх намар болох орон нутгийн сонгуульд намаа удирдан оролцох юм.

Д.Сумъяабазар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлаа өгсөн ч 7 сарын турш нийслэлийн МАН-ын хорооны дарга хэвээрээ үлдсэн юм. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид 3 дугаар сарын 11-нд хуралдан, орон нутгийн сонгуулиар штаб удирдах хүмүүсийг тодруулсан юм. Тус хурлаас нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг үлдээх, хотын дарга Х.Нямбаатарыг ерөнхий менежерээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Д.Сумъяабазар намынхаа генсектэй харилцаа муудсанаар нийслэлийн МАН-ын хорооны даргын албаа алдаж байна.

 

Санал болгох

Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа

3 өдрийн өмнө
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа

Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа

3 өдрийн өмнө
36 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна

3 өдрийн өмнө