Баталгаат гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна

2024 оны 6 сарын 112024-06-11
Баталгаат гүүр, гармаар зорчихыг анхааруулж байна

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давжээ

Зургаадугаар сарын 11-ний байдлаар Алтайн нуруунаас эхтэй Ховд, Чигэртэй, Согоог, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

sNYZEtYaiitdDZAuuXdo-medium.jpg
sNYZEtYaiitdDZAuuXdo-medium.jpg

Аялал, зугаалгаар хол, ойрын замд гарахдаа автомашиныхаа техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаат гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна. 

ОБЕГ

Санал болгох