Голуудын усны түвшин 5-10 сантиметрээр нэмэгджээ

2024 оны 6 сарын 162024-06-16
Голуудын усны түвшин 5-10 сантиметрээр нэмэгджээ

Зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар Орхон голын эхээр, Алтайн нуруунаас эхтэй Буянт, Түргэн, Турган, Хангай нурууны Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см давсан байна.

Энэ сарын 14, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байх мөн голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

Санал болгох

Долоодугаар сарын 9-нд "Дээлтэй Монгол" наадмыг зохион байгуулна

"Дээлтэй Монгол" наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид дээл хувцсаараа гоёж жагсана.

2 цагийн өмнө
 Сонгуультай холбоотой гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй 178 гомдлыг шалгаж байна

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 65.8 хувь нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна.

2 цагийн өмнө
Н.Мягмар: Бөхчүүдийн шинжилгээг Германд илгээж 48 цагт багтаан хариуг нь авна

Бөхчүүдийн шинжилгээг Германд илгээж 48 цагт багтаан хариуг нь авна.

2 цагийн өмнө
"Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабаас 42985 хүний хувийн мэдээлэлтэй файл олдсон гэв

Мөн үзлэгийн явцад тухайн объектод 42985 хүний хувь хүний мэдээлэлтэй файл олдсон. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ хүмүүсийн мэдээллийг хэрхэн хаанаас олж авсан бэ гэдгийг шалгаж байна. 148 иргэнийг “Үндэсний эвсэл”-ийн ухуулагч байсан гэсэн. Эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад 148 иргэний хоёр нь сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй байсан.

2 цагийн өмнө