16,522 хүүхэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамрагджээ

2024 оны 6 сарын 162024-06-16
16,522 хүүхэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамрагджээ

Нярайн скрининг буюу нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ нь нялхасын эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатарын манлайлал, хамт олны санаачилга, хичээл зүтгэлийн дүнд нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээ, оношилгооны төвийг амжилттай байгууллаа.

Тус төвийг сүүлийн 1 жил 5 сарын хугацаанд Нийслэл дэхь АШУҮИС-ийн төв эмнэлэг, Ховд, Дорнод, Өмнөговь, Орхон Өвөрхангай аймгуудын “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-д байгуулснаар Монгол орны алслагдсан аймгуудад ч шинжилгээ хийх боломж бүрдсэн юм.

Энэ хүрээнд 360 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтэнг нярайд төрөлхийн эмгэгийг илрүүлэх шинжилгээний сургалтад хамруулан бэлтгэж, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шийдвэрээр нярайд төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулан хийхээр болсон юм.

Үүний үр дүнд 16,522 хүүхэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эмгэг илэрсэн хүүхдүүд эмчилгээнд цаг алдалгүй хамрагдаж байна.

Санал болгох

Долоодугаар сарын 9-нд "Дээлтэй Монгол" наадмыг зохион байгуулна

"Дээлтэй Монгол" наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид дээл хувцсаараа гоёж жагсана.

2 цагийн өмнө
 Сонгуультай холбоотой гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй 178 гомдлыг шалгаж байна

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 65.8 хувь нь сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байна.

2 цагийн өмнө
Н.Мягмар: Бөхчүүдийн шинжилгээг Германд илгээж 48 цагт багтаан хариуг нь авна

Бөхчүүдийн шинжилгээг Германд илгээж 48 цагт багтаан хариуг нь авна.

2 цагийн өмнө
"Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабаас 42985 хүний хувийн мэдээлэлтэй файл олдсон гэв

Мөн үзлэгийн явцад тухайн объектод 42985 хүний хувь хүний мэдээлэлтэй файл олдсон. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Энэ хүмүүсийн мэдээллийг хэрхэн хаанаас олж авсан бэ гэдгийг шалгаж байна. 148 иргэнийг “Үндэсний эвсэл”-ийн ухуулагч байсан гэсэн. Эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад 148 иргэний хоёр нь сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй байсан.

2 цагийн өмнө