Тайландад хүндийн өргөлтийн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ

2024 оны 4 сарын 22024-04-02
Тайландад хүндийн өргөлтийн Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ

Тайландын Пукет хотод хүндийг өргөлтийн дэлхийн цомын тэмцээн өчигдөр эхэлсэн. Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 110 орны 459 тамирчин өрсөлдөж байгаа юм. Үүнээс 231 нь эрэгтэй, 228 нь эмэгтэй тамирчин. Тэгвэл манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 4 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 76 кг-д О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин, 59 кг-д Э.Энхтамир нар өрсөлдөнө. Түүнчлэн олон улсын шүүгч Л.Одгэрэл энэхүү тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.“Парис-2024” олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө.

No description available.

No description available.

Санал болгох